|
|
Ангилал 1 - Тэсрэмтгий бодис болон материал |
тээвэрТэсэрч, дэлбэрэх бодис, материалууд. Жишээлбэл: динамит, гелигнит, нитропил, төрөл бүрийн тэсрэх бодис болон салют гэх мэт |
|
|
Ангилал 2.1 - Шатамхай хий |
Агаар болон галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шатдаг хий. Жишээлбэл: шингэрүүлсэн шатдаг хий (LPG) болон ацетилын гэх мэт |
|
|
Ангилал 2.2 - Шатамхай биш хоргүй хий |
Эдгээр хийнүүд нь агаар мандлын хүчилтөрөгчийг зайлуулдаг ба өндөр даралтад хадгалагддаг нь эдгээр бодис, материалын бас нэг нэмэлт аюул юм. Жишээлбэл: азот, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгч гэх мэт |
|
|
Ангилал 2.3 - Хортой хий |
Амьсгалсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй хийнүүд хамаарна. Жишээлбэл: хлор, аммиакийн хий гэх мэт |
|
|
Ангилал 3 - Шатамхай шингэн |
Агаар дахь уур нь галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шаталт явагддаг шингэнүүд. Жишээлбэл: бензин, бензол, ацетон, керосин, метил этил кетон гэх мэт |
|
|
Ангилал 4.1 - Шатамхай хатуу бодис, өөрөө урвалд ордог бодис, полимерждэг бодис, мэдрэмтгий хатуу тэсрэх бодис |
Шатах хэмжээний хангалттай уурыг ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: хүхэр, нүүрстөрөгч, улаан фосфор гэх мэт |
|
|
Ангилал 4.2 - Өөрөө аяндаа шатаж болзошгүй бодис |
Галын эх үүсвэр болон дулааны нөлөөгүйгээр шатах боломжтой материалууд. Жишээлбэл: хөнгөн цагааны алкилууд, цагаан фосфор гэх мэт |
|
|
Ангилал 4.3 - Устай харилцан үйлчлэлцэж шатамхай хий ялгаруулдаг бодис |
Устай харилцан үйлчилж хортой эсвэл шатамхай хий ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: натри, цайрын тоос, кальцийн карибд, цайрын фосфат гэх мэт |
|
|
Ангилал 5.1 - Исэлдүүлэгч бодис |
Хүчилтөрөгчийг ялгаруулж, галын эрчим болон хурдыг нэмэгдүүлэх бодис, материалууд. Жишээлбэл: натрийн нитрат калийн хлорат, аммиакийн нитрат болон кальцийн гипохлорит гэх мэт |
|
|
Ангилал 5.2 - Органик хэт исэл |
Органик хэт ислүүд нь аяндаа хурдсан экзотермийн задралд ордог дулаанд тогтворгүй бодис буюу хольц юм. Эдгээр материалууд нь тогтворгүй бөгөөд хөргөгчид хадгална. Жишээлбэл: метил этил кетоны хэт исэл гэх мэт |
|
|
Ангилал 6.1 - Хортой бодис |
Залгих, амьсгалах, арьсанд хүрэлцсэн тохиолдолд гэмтэл эсвэл үхэлд хүргэх бодис. Жишээлбэл: цианид |
|
|
Ангилал 6.2 - Халдварт бодис |
Жишээлбэл: вирус, бактери болон бусад эмгэг төрүүлэгчдийг агуулсан хог хаягдал гэх мэт |
|
|
Ангилал 7 - Цацраг идэвхт бодис |
Эдгээр материалуудаас ялгарсан ионжуулагч цацраг нь бие махьбодийн эсэд нөлөөлж, бодисын солилцооны үйл ажиллагаанд саад учруулдаг. Жишээлбэл: уран, плутони, стронци гэх мэт |
|
|
Ангилал 8 - Идэмхий бодис |
Арьсанд хүрэлцэх үед ноцтой гэмтэлд хүргэх, уураар нь амьсгалсан үед амьсгалын замыг гэмтээх бодисууд. Жишээлбэл: давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил ба идэмхий натри гэх мэт |
|
|
Ангилал 9 - Бусад аюултай бодис болон материал |
Тухайн бодис, материалуудын аюул нь ихэвчлэн бусдаас өвөрмөц байдаг. Жишээлбэл: хуурай мөс, асбестууд, халуун битум, хайлмаг хөнгөн цагаан гэх мэт |