Үйлчилгээний нөхцөл EXW-Ex Works (named place) буюу EXW-үйлдвэрээс (нэрлэсэн газар ) Энэ нөхцлөөр худалдагч/экспортлогч/ үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн “нэрлэсэн газарт” худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгнө.Худалдагчийн нэрлэсэн газар нь худалдагчийн зөвшөөрсөн газар байх бөгөөд түүний агуулах, үйлдвэрийн газрын аль нэг байж болно. Тус нөхцлийг тээврийн бүх төрөлд болон холимог тээвэрт ашиглах бөгөөд голчлон дотоодын худалдаанд түлхүү ашигладаг, дотоодын худалдаанд ашиглахад илүү тохиромжтой нөхцөл юм. EXW нөхцөлөөр худалдагч болон худалдан авагч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. 1. Худалдагчийн үүрэг хариуцлага: 1.1.Худалдагчийн ерөнхий үүрэг хариуцлага Худалдагч нь худалдааны гэрээний дагуу бараа, барааны худалдааны нэхэмжлэх болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг шилжүүлнэ.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно. 1.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал, эрсдлээр барааг экспортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг авахад бүхий л туслалцааг үзүүлнэ. Худалдагч нь худалдан авагчид ачаа барааг тээвэрлэж хүлээлгэх ямар ч үүрэггүй.Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг байгуулахгүй. 1.3. Даатгалын гэрээ Худалдагч нь худалдан авагчид даатгалын гэрээг байгуулах ямар ч үүрэггүй.Гэхдээ худалдан авагчийн хүсэлтээр, түүний зардал эрсдлээр даатгалын гэрээ байгуулж, даатгал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг олж авахад нь худалдан авагчид туслах үүрэгтэй. 1.4. Нийлүүлэлт Худалдагч нь ачаа барааг тохиролцсон нэрлэсэн нийлүүлэх газар 1-т тээврийн хэрэгсэлд ачаалаагүй байдлаар гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид шилжүүлнэ. Хэрэв нэрлэсэн нийлүүлэх газрын тодорхой цэгийг тохиролцож чадаагүй (үйлдвэрээс эсвэл агуулахаас эсвэл хуваарилалтын сувгийн аль боломжит цэг) хэд хэдэн боломжит цэгүүд байгаа тохиолдолд худалдагч өөрт хамгийн тохиромжтой газрыг сонгож нийлүүлэлтийг хийнэ. 1.5.Эрсдэл шилжих Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт шилжүүлэх хүртэл ачаа бараанд учирч болох аливаа алдагдал, эвдрэл гэмтлийн бүх эрсдлийг хариуцна. 1.6.Зардал хуваарилалт Худалдагч нь ачаа барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн нийлүүлэх газарт шилжүүлэх хүртлэх бүх зардлыг хариуцаж, төлөх үүрэгтэй. 1.7.Худалдан авагчид мэдэгдэх Худалдагч нь ачаа барааг хүлээн авахтай холбоотой шилжүүлэх газар, хугацаа болон бусад шаардлагатай мэдээллүүдийг худалдан авагчид мэдээлэх үүрэгтэй. 1.8.Нийлүүлэлтийн бичиг баримт Худалдагч нь худалдан авагчид нийлүүлэлтийн нотолгоо, баримт өгөх ямар ч үүрэггүй. 1.9. Хянах,савлах, хаяг шошгожуулах Худалдагч нь гэрээний дагуу ачаа барааг нийлүүлэхэд шаардагдах хяналт шалгалтын үйл ажиллагаа (үүнд: барааны тоо хэмжээ, чанарыг шалгах, үнэлэх, жинлэх, тоолох) –ны зардлуудыг төлөх үүрэгтэй. Сав, баглаа боодолгүйгээр зарагдах барааг тээвэрлэх онцгой худалдаа биш л бол худалдан авагч тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн төрлийг урьдчилан хэлсний дагуу (тээврийн төрлийн онцгой хэрэгцээ шаардлага гараагүй л бол) худалдагч барааны сав баглаа боодлыг хариуцна.Сав баглаа боодолд тохирсон хаяг шошгыг хадна. 1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал, эрсдлээр экспорт, импортын үйл ажиллагаа болон ачаа бараа хүрэх эцсийн цэг (нийлүүлэх нэрлэсэн газар2) хүртэл тээвэрлэлтэд шаардлагатай, аюулгүй байдалтай холбоотой бусад мэдээллүүдийг болон шаардлагатай бичиг баримтыг өгөх үүрэгтэй.
2.Худалдан авагчийн үүрэг хариуцлага: 2.1. Худалдан авагчийн ерөнхий үүрэг хариуцлага Худалдан авагч нь худалдааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ачаа барааны үнийг төлөх үүрэгтэй.Худалдагч, худалдан авагч талууд хүлээн зөвшөөрсөн болон худалдааны практик заншлын дагуу бичиг баримтуудыг электрон байдлаар шилжүүлж болно. 2.2. Лиценз , зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд Худалдан авагч нь барааг экспортлох/ импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын бүх зардал, эрсдлийг өөрөө хариуцна.Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцна. Худалдан авагч нь худалдагчаар ачаа барааг тээвэрлүүлэх үүрэггүй.Өөрөөр хэлбэл тээврийн гэрээг өөрөө байгуулж, тээврийн зардлыг хариуцна.
2.3 Даатгалын гэрээ Худалдан авагч нь даатгалын гэрээг хийх ямар ч үүрэггүй. Гэхдээ даатгал хийлгэхээр болсон тохиолдолд өөрийн зардлаар даатгал хийлгэхэд шаардла
EXW-Ex Works (named place) буюу EXW-үйлдвэрээс (нэрлэсэн газар )
1. Худалдагчийн үүрэг хариуцлага:
2.Худалдан авагчийн үүрэг хариуцлага: